Шинэ Агшин
ШИНЭ АГШИН УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ
Хуучин Агшин.мн-г түүх болгон үлдээж байна. Урдны бүхий л нийтлэлүүд манай гэрэл зураг сонирхогчид хэрхэн байсанг өгүүлнэ. Агшин.мн-ы идэвхтэн гишүүд та бүхэн Монгол гэрэл зургийн шинэ үеийн төлөөлөгчид болон үлдэж байна. Одоо гэрэл зурагчид, сонирхогчид шинэ шатанд гарах цаг боллоо. Дотооддоо өөр хоорондоо өрсөлдөх биш, дэлхийн тавцанд гарах тухай хэлцэж ярилцан бүтээх шаардлагатай байна.
Энэ бүх санал сэтгэгдэлд зориулан Агшин.мн өөрчилөлт хийж байна. Байнгын мэдээлэл үйл ажиллагааг АГШИН ЦУГЛААН-д өрнүүлнэ. Хэн дуртай нь АГШИН ЦУГЛААН-д бүртгүүлэн хэлцэл яриа санал сэтгэгдэл өрнүүлж болно. Хуучин агшингийн бүртгэл энд хүчингүй. Шинээр өөрийн нэр эсвэл онцгой содон нэрээ үлдээн бүртгүүлээрэй.
АГШИН БҮЛЭГ нь гэрэл зурагчдын төвшинг тодорхойлох тогтмол уулзалт болох юм. АГШИН БҮЛЭГ-н уулзалт нь тогтмол болох хэдий ч оролцох хүний тоо хязгаартай, мөн зардлын төлбөртэй. Ахин дэвших сонирхолтой болон өөрийгөө нээхийг хүссэн бүхэнд нээлттэй байна.
Мөн Шинэ Агшин нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин тэтгэсэн хувь хүн байгууллагуудын нэр, логог Агшин.мн сайтын хуудас дээр үүрд үлдээнэ.
***
Шинэ мянган эхлэхтэй зэрэгцээд Монгол гэрэл зургийн шинэ үеийн мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчидын харилцаа холбоо тэлж, ур чадвар, арга барил, мэдлэгээ солилцож эхэлсэн билээ. Үүнээс хэдэн жилийн дараа 2008 оны 1-р сард “Шинэ Агшин” Монголын гэрэл зурагчидын нийгэмлэг байгуулагдлаа. Энэ нь дотоодын гэрэл зургийн салбарын хөгжил дэвшилийн нэг хэсэг болсон юм.
Дотоодын хамгийн анхны гэрэл зургийн блог www.agshin.mn –г нээснээр гэрэл зураг сонирхогчидын харилцаа идэвхжин, аялал, сургалт явагдаж эхлэв. Энэ нь гэрэл зурагчидын сүлжээнээс гадна хүүхэд залуус камерын дурангаар ертөнцийг сонирхоход нь анхны алхам болж байна.
Өдгөө Шинэ Агшин нийгэмлэг нь их бага хэмжээний олон тооны арга хэмжээг зохион байгуулсан болон оролцоод байгаа билээ. Шинэ Агшин нийгэмлэг нь уран бүтээлч чадварыг гэрэл зурагчдад суулгах янз бүрийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, Монголын гэрэл зурагчдыг дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг нээж өгөх зорилгоор цаашдаа ч үр дүнтэй, өргөн хүрээний ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна..
Шинэ Агшин нийгэмлэг нь дэмжигч, гишүүдийн туслалцаатайгаар дэлхийн чансаатай гэрэл зурагчдыг илэрүүлэн нээж тэднийг Монголын гэрэл зургийн ертөнцийн цохилох зүрх болгохыг эрмэлзэж байна.
***
ДЭМЖИГЧ ХУВЬ ХҮМҮҮС, БАЙГУУЛЛАГУУД
Хэрээ Жи ХХК
Баянтөгс Д.
Студи11
Клуб21








Сэтгэгдэлүүд